Tuesday, April 3, 2018

СЭТГҮҮЛЧ БА ЦАГ ҮЕ

Сэтгүүлчийн ажил мэргэжил нь бусад мэргэжлээс давуу талтай онцлог мэргэжил юм. Яагаад гэвэл сэтгүүлч хүн гэдэг цаг үетэйгээ холбоотой мэдээ мэдээллийг ард иргэддээ дамжуулан үнэн бодит, баримт нотолгойтоо мэдээллэх үүрэгтэй. Үүгээрээ маш хариуцлагатай өндөр ажил юм. Тухайн нийгмийн цаг үеийн мэдээ мэдээллүүдийг  тухай бүрт нь үнэн зөв дамжуулж мөн хянуур байж, тэр дамжуулах гэж буй мэдээ мэдээлэлтэйгээ холбоо хамааралтай бүх зүйлсийн учрыг тайлж байдаг. Ард түмэн бид бүгд үргэлж мэдээлэл хүлээн авч байдаг. Сайн, муу гэх мэт янз бүрийн үйл явдал болоход сэтгүүлч нар л тэр тухай сурвалжилж, түмэнд түгээж, бодит үнэн зүйлийн мөн чанарыг судалж,  хайж,  илрүүлж байдаг. Хамгийн чухал нь сэтгүүлч хүн зөв цагт, зөв үед нь мэдээ мэдээллээ олон нийтэд хүргэх ёстой юм.
 Сэтгүүлчдийг үнэний дуу хоолой, ард түмний дуу хоолой, гэх мэт янз янзаар л нэрлэдэг. Харин миний хувьд сэтгүүлч хүн тухайн цаг үеийнхээ, тэр нийгмийнхээ түүхийг бичигч гэж хэлмээр байна.  Мөн бичиж, тэмдгэлж буй зүйл нь гэхдээ цаг үетэйгээ уялдаа холбоотой байх нь хамгаас чухал ба тухайн цаг үетэйгээ холбоотой мэдээ мэдээллийг үнэн бодитоор нийтэд мээдээллэх үүрэгтэй юм. Учир нь хүн бол нийгмийн амьтан мөн  тэдний оюун санааг  мэдээ мэдээллээр хооллогч нь сэтгүүлчид. Тиймээс сэтгүүлч мэргэжилтэй бол алдаа эс гаргах ёстой. Тухайлбал эмч хүн мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд хэн нэгэн хүн, түүний гэр бүл, хамаатан садангууд нь хохирно. Харин сэтгүүлчийн алдаанаас болж нийгэм бүхэлээрээ ч хохир ч мэднэ. Тийм ч учраас энэ мэргэжил бол нийгмийн өмнө хариуцлагаа хүлээдэг онцгой салбар юм. Мөн хүмүүсийн дийлэнхи нь сэтгүүлчдийн мэдээлэлд шууд итгэдэг. Тэд сэтгүүлчид л үнэнийг хэлж хэвлэн нийтэлдэг гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ маш олон сэтгүүлчид энэ их мэдээ мэдээллээр дүүрэн эрин үед худал үнэн нь мэдэгдэхгүй асар их мэдээ мэдээллээр хүмүүсийг тэдний оюун санааг бөмбөгдөж байна. Энэ их мэдээ мэдээлэл дунд худал хуурмаг мэдээлэл ч их бий үүнийг мэдээллэж таны тархыг угаадаг сэтгүүлч гэх нэр зүүсэн мэргэжлийн болоод мэргэжлийн бус хэдэн ч хүмүүс байгааг бид сайн мэддэггүй. Тийм учраас мэдээ мэдээллийн эрин зуунд амьдар ч буй хүмүүс бид бүгд үнэн зөв, эх сурвалжтай мэдээ мэдээллүүдээ олж унших нь бидний нийгэм цаг үе, оюун санаа цаашлаад ирээдүйн улс оронд маань сайн талтай юм. Хамгийн харамсалтай нь сэтгүүлч гэх нэр зүүсэн мөнгөний төлөө бичиж, ярьдаг хүмүүс их болж.
Сэтгүүлч мэдээлэл шүүрэн авагч, мэдээллийн уурхайг малтагч, өдөөгч байх ёстой байтал манайд бол өөрийгөө мэдээллээр хангагч танин мэдэгч төдийхөн байх юм. Ер нь л сэтгүүлч хүн гэдэг чинь олон түмнийг мэдээ мэдээллээр хангах, үнэн бодит мэдээллийг бусдаас түрүүнд мэдэж, түгээх, тухайн нийгмийн цаг үе дахь болж бүтэхгүй байгаа зүйлсийг нийгэмд хүргэх гүүр нь байх ёчтой шүү дээ. Сэтгүүлч хүн тухайн цаг үеийнхээ талаарх бүхий л мэдээ мэдээллийг үнэн бодитоор бичиж, ард түмнээ илүү их соён гэгээрүүлж, хөгжүүлж, тухайн цаг үеээ улам эерэг сайхан болгохын тулд эерэг мэдээ мэдээллүүдийг түлхүү бичиж нийтэлдэг байгаасай гэж бодож байна. Учир нь одооны нийгмийн энэ их мэдээ мэдээлэл ихтэй цаг үед хар бараан мэдээ нийтлэлүүд сайн сайхан, эерэг мэдээ мэдээллүүдээсээ хэт их байгаа юм. Хүмүүс хөгжиж дэвшихийн төлөө хэцүү бэрх саад бартаат амьдралын замыг туулж байхад нэмээд оюун санааг нь хүртэл хар бараан, муу муухай мэдээ мэдээллээр дүүргэж, хөгжих замд нь саад болж улам ихээр бие сэтгэл, оюун санааг нь хүртэл доройтуулж байна. Үүнийхээ оронд тэдний оюун санааг хар бараан, сөрөг мэдээллүүдээр бус эерэг, сайн сайхан мэдээллүүдээр хангах нь чухал гэдгийг сэтгүүлч хүн ойлгож хэрэгжүүлэх нь хамгаас чухал байгаа юм. Нийгмээ аль болох эерэг мэдээ мэдээлэлтэйгээр сайн сайхан талруу нь хөгжүүлэх хэрэгтэй.
Сэтгүүлчдийн гол зүйл нь бичиж, нийтэлж буй мэдээ мэдээлэл нь тухайн нийгмийнхээ цаг үеийг олсон байх ёстой байдаг. Тиймээс сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, мэдээ мэдээллүүд нь цаг үеээ байлдан дагуулахуйц байх тэр тусмаа нийгэм цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой.
Хэдийгээр сэтгүүл зүйн мэдээ хэмээх маш чухал төрөл зүйлийг оюуны өмчид хамаарах бүтээл биш гэж оюуны өмчийн хуулиар үздэг боловч мэдээ бол тухайн цаг үеийн цагийг зогсоож ч чаддаг, хөдөлгөж чаддаг энгүй үнэт зүйлстэй, түүхийн нэгэн чухал хэсэг юм гэдгийг ойлгох ёстой. Ерөөсөө сэтгүүл зүйн үнэт зүйлс улс орны түүхийг үнэн зөв бичихэд, харьцуулж дүгнэхэд янз бүрийн эрэл хайгуул , таамаг гаргалгаа хийхэд түүхэн үнэ цэнээрээ өөр бичиг номын юутай ч зүйрлэшгүй юм. Үүнд би сэтгүүл зүйн түүхэн ач тус, түүхэн үнэ цэнийг илүүтэй үнэлж байна. Муу муухай цаг үе он жилүүд гэж ерөөсөө байхгүй. Цаг үеийг муухай хүмүүс, муухай удирдагч нар л бий болгодог. Сэтгүүл зүй ганц өнөөдрийг биш, өчигдрийгөө эргээд харахад зүүд зөн мэт сонин хачин  домог үлгэр мэт хачирхалтай, одон гариг мэт гэрэлтэй нар сар мэт гэрэл гэгээтэй шив шинэхэн сэтгэгдлийг төрүүлдэгээрээ харьцуулах ч зүйлгүй ховор эд юм. Тиймээс түүхийг түүхчид биш, сэтгүүлчид бичдэг юм. Сэтгүүл зүй түүхчийн хамгийн үнэн ч туслагч, түүхийн хамгийн чухал нэг хэсэг юм.
Өнөө цагийн монгол хүн өөртөө хэрэгтэй мэдлэг мэдээллээр өвч хуягласан хүчирхэг иргэн хүн байх уу, эсвэл мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн гүйцэт эдэлж чадаагүйн улмаас цөөн хэдэн эрх мэдэлтний хяналтгүй тоглолтын золиос болсон субъект л байх уу гэдэг нь сэтгүүлчдийн мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай, хараат бус, эр зоригтой ажиллаж чадах эсэхээс  туйлын хамааралтай байна. Энэ салбарт ажиллах болвол эргэн тойрноо байнга ажиглаж мэддээгээ мэдээлдэг, мэдэхгүй байлаа гэхэд мэдэхийг тэмүүлдэг байх ёстой. Мөн төдийгөөс өдийг хүртэлх Монголын сэтгүүл зүйн түүх бол бүх цаг үеийн сэтгүүлчдийн бүтээсэн түүх юм. Энэ салбар нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага өндөр, тэр хэрээрээ энэ салбарт ажиллагсад үеийн үед багагүй ачааг үүрсээр ирсэн. Энэ нь ч сэтгүүлч бүхэнд салбараараа бахархах, бардамнах итгэлийг дагуулдаг юм шигээ. Тэд түүхээ бичиж ирсэн, тэд цаг үеийг тодорхойлж ирсэн иймээс тэд бол түүхчдээс ялгаагүй харин ч түүхийг бүтээлцэж яваа хүмүүс гэж магтах нь тийм ч буруу зүйл биш байх.
Мөн сэтгүүлч мэргэжлийн нэг давуу тал нь амьдарч буй нийгмийнхээ амьд халуун амьсгалыг мэдэрч, хүн олны жаргал зовлонтой ойр байдгаараа, аж амьдралын утга учрыг ойлгодгоороо онцлогтой байдаг. Бусад мэргэжил ганцхан зүйлийг дагнаж ганцхан зүйлээ л ягштал хийдэг байтал сэтгүүлч мэргэжил нь маш олон зүйлсийг хийдгэрээ онц гойд юм. Жишээлбэл сэтгүүлч маш олон хүмүүстэй уулзаж, ярилцдаг нэг өдөр жирийн нэг иргэнтэй уулзаж ярилцах үе байхад нөгөө өдөр нь Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзаж, ярилцаад сууж байдаг энэ талаараа сэтгүүлч гэдэг мэргэжил хамгийн сонирхолтой бас маш олон талын мэдлэг чадвар шаардагдсан мөн тухайн нийгмийнхээ цаг үе, цадиг түүхийг бичдэг онцгой  мэргэжил юм. 

No comments:

Post a Comment

Ulaanbaatar Street Fashion S/S 2018 амжилттай болж өнгөрлөө

Их хотын өнгө төрхийг эрч хүчтэй залуус   тодорхойлдог. Өдөр ирэх тусам манай орны залуучууд  цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж өөрсдийн гэс...