Их хотын өнгө төрхийг эрч хүчтэй залуус тодорхойлдог. Өдөр ирэх тусам манай орны
залуучууд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж өөрсдийн гэсэн стиль имиджтэй
болж байна. Тэд хавар, зуны улиралд хотын гудамжыг өвөрмөц дүр
төрх, содон хувцлалтаараа чимдэг.
Монголдоо анхдагч төдийгүй өөрийн дотоод
мэдрэмжээ хувцаслалт, имидж бүрдүүлэлтээр илэрхийлж буй залуусыг нээх, зөв чиг
хандлагыг бий болгох зорилготой Ulaanbaatar Street Fashion 2018 загварын шоу 5сарын 12нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус
шоунд Улаанбаатар хотын хамгийн шинэлэг, өвөрмөц, өдөөн хатгасан цуглуулгууд танилцуулагдсан
юм. Ингээд “UB
street fashion” –д ирсэн загварлаг залуусийн зургыг хүргэж байна.
Зургыг: @ttmulunphotography
No comments:
Post a Comment