Tuesday, May 15, 2018

Ulaanbaatar Street Fashion S/S 2018 амжилттай болж өнгөрлөө

Их хотын өнгө төрхийг эрч хүчтэй залуус  тодорхойлдог. Өдөр ирэх тусам манай орны залуучууд  цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж өөрсдийн гэсэн стиль имиджтэй болж байна. Тэд хавар, зуны улиралд хотын гудамжыг өвөрмөц дүр төрх, содон хувцлалтаараа чимдэг.  
Монголдоо анхдагч төдийгүй өөрийн дотоод мэдрэмжээ хувцаслалт, имидж бүрдүүлэлтээр илэрхийлж буй залуусыг нээх, зөв чиг хандлагыг бий болгох зорилготой Ulaanbaatar Street Fashion 2018 загварын шоу 5сарын 12нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус шоунд Улаанбаатар хотын хамгийн шинэлэг, өвөрмөц, өдөөн хатгасан цуглуулгууд танилцуулагдсан юм. Ингээд “UB street fashion” –д ирсэн загварлаг залуусийн зургыг хүргэж байна.

Image may contain: 3 people, people standingImage may contain: 3 people, people standingImage may contain: 3 people, people standingImage may contain: 3 people, people standing

Image may contain: 1 person, standing, hat and outdoor

Image may contain: 4 people, people standing, shoes and indoor

Image may contain: 1 person, standing and shoes

Image may contain: 5 people, people smiling, people standing

Image may contain: one or more people

Image may contain: 1 person, standing and shoes

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 1 person, sitting and stripes

Image may contain: 1 person, standing and shoes

Image may contain: 1 person

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 2 people, people standing and hat

Image may contain: 1 person, standing and indoor

Image may contain: 1 person, standing and night

Image may contain: 1 person, beard and indoor

Image may contain: 3 people, people smiling, people standing, shoes, hat and indoor


Image may contain: 1 person, standing and closeup

Image may contain: 2 people, shoes and indoor

Image may contain: 3 people, people standing

Зургыг: @ttmulunphotography

Tuesday, May 8, 2018

Урин дулаан цаг ирж, аялаж зугаалах үе наашилсаар байна. Хэрэв та аялах дуртай бол мөн яг хаашаа явах эсхээ шийдэж амжаагүй бол танд монгол орныхоо аялахад тохиромжтой үзэсгэлэнт байгальтай газруудыг танилцуулая. Та зүгээр л үүргэвчээ аваад аялалдаа бэлд.


 
Монгол орны аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд:

  • “Улаан цутгалан” хүрхрээ нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах бөгөөд зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Цагаан голын хүрхрээ гэж бага хүрхрээг хэлнэ. Тэнд рашаан ч байдаг. Улаан цутгалангаас нэг километр яваад “Тэмээн чулуун хэрэгсүүр” хэмээх орхон голын жижиг хүрхрээ байдаг. Орхон голд усны далан гэж байдаг. Их эзэнт гүрний хөшөөг ч үзэх боломжтой. Хужирт луу явах замд Хархорины “Шанхын хийд” гэж байдаг.
  • “Хамрын хийд” нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрийн зайд байрладаг билээ. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд арван долоон насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байжээ. Хамрын хийдэд Монголын анхны театрыг мянга найман зуун гучаад онд “Намтар дуулах дацан” нэртэйгээр байгуулсан байна. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамрын хийдэд театраас гадна хүүхдийн дацан нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ. Данзанравжаа Хамрын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжээ. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юм уу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга бүхий хашаа босгож тохижуулж, Гаадмбын 77 боть судрыг залсан. Шамбалыг орон 25 хаадтай. Жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж, ном уншдаг аж.
Хамрын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залсан байна. Энэ нь “Өвгөн суварга” юм. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, таван талтай аж. Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг.
"Тужийн нарс" (Монгол Улсын үндэсний цогцолборт газар):
Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь  Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг.  Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог.
Image result for сэлэнгэ тужийн нарс
"Хар нуур" Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд оршдог тунгалаг цэвэр устай Улаагчны хар Нуур нь далай мэт элсээр хүрээлэгдсэн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газруудыг нэг юм.Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Гүн нь 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур юм. Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн Хангайн сувд гэгддэг нуур. Урд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагдуулдаг ажээ.
Image result for хар нуур завхан
"Их газрын чулуу" Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул. Энэ бол Монголын хамгийн том боржин чулуун бүс юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоц нь аялагч таныг татах нь гарцаагүй. Их газрын чулуун уулнаас нар жаргахыг хараарай гэж зөвлөе.
Image result for Дундговь аймгийн Их газрын чулуу:
"Хүйсийн найман нуур" (Монгол Улсын дурсгалт газар)
Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд, зүгт 45 км зайд, үзэсгэлэнт Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Эдгээр нууруудыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн төвшнөөс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км хүртэл зайтай оршдгоос хамгийн том нь Ширээт нуур юм.
Image result for Өвөрхангай аймгийн Хүйсийн найман нуур- Монгол Улсын дурсгалт газар:
"Уран тогоо уул" Уран тогоо уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Далайн төвшнөөс дээш 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нуруутай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлэн байдаг.
Image result for уран тогоо

Ulaanbaatar Street Fashion S/S 2018 амжилттай болж өнгөрлөө

Их хотын өнгө төрхийг эрч хүчтэй залуус   тодорхойлдог. Өдөр ирэх тусам манай орны залуучууд  цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж өөрсдийн гэс...