Tuesday, April 17, 2018

Энэ оны Пулитцерын шагналын эзэд тодорлоо


Энэ долоо хоногийн эхний өдөр сэтгүүл зүйн   салбарын  хамгийн нэр хүндтэй  шагнал  болох Пулитцерын  шагналын  эздийг   тодрууллаа. 1917  оноос  хойш  олгож  байгаа энэ  шагналыг 21  номинацаар  шалгаруулж  олгодог  юм.
Энэ  жил   Холливудын нэрт  продюсер Харви Вайнштейний нэр холбогдсон бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргийг анх нийтэд  дэлгэсэн "Нью-Йорк таймс" сонин болоод "Нью-Йоркер" сэтгүүл "Олон  нийтийн  төлөө  хүчин  зүтгэгчид" номинацаар энэ шагналыг хүртсэн байна. Хэвлэл мэдээллийн энэ байгууллагууд   бэлгийн дарамт, хүчирхийллийн талаар анх зоригтойгоор нийтэлж, АНУ төдийгүй дэлхий даяар ийм хүчирхийллийн эсрэг тэмцэлд нэгдэх уриалгад олныг нэгтгэхэд  хувь нэмрээ оруулсан хэмээн ийнхүү үнэлэгдсэн  байна.
Түүнчлэн, "Вашингтон пост"-ынхон сенатад нэр дэвшин өрсөлдсөн Рой Мурын бэлгийн дарамтын талаар нийтэлснээрээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн номинацад   Пулитцерийн шагналыг хүртлээ. Гэрэл зургийн мэдээний төрлөөр Мьянмарын үндэсний цөөнхийн  талаарх  сурвалжилгаараа Ройтерс шалгарч Пулитцерын шагналтан боллоо.
Харин дотоод улс  төрийн сэдэвтэй  шилдэг материал номинацад ОХУ, АНУ-ынЕрөнхийлөгчийн сонгуульд  нөлөөлсөн гэх асуудлыг хөндсөн цуврал сурвалжилга нийтэлсэн "Нью-Йорк Таймс",  "Вашингтон  пост"  шалгарч, Пулитцерын  шагнал хүртэхээр болсон байна. Түүнчлэн Калифорн мужийн Санта Роза хотын "The Press Democrat" сонин  тус мужид гарсан ойн  түймрийн  талаарх мэдээллийг  шуурхай  дамжуулж  байсныхаа төлөө  Пулитцерын  шагналын эзэн  болжээ. 
Пулитцерын шагналын уран  сайхны  шилдэг  бүтээлийн эзнээр хайр дурлалд  насны хязгаар үгүйг  өгүүлсэн номын зохиогч Эндрю Шон Грир хүртсэн байна. Америкийн түүхийн  ном номинацад  Мексикийн булан,  Америкийн далай тэнгисийн  түүх номыг бичсэн  Жек  Дэвис  тэргүүлжээ.
MNB.MN

No comments:

Post a Comment

Ulaanbaatar Street Fashion S/S 2018 амжилттай болж өнгөрлөө

Их хотын өнгө төрхийг эрч хүчтэй залуус   тодорхойлдог. Өдөр ирэх тусам манай орны залуучууд  цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж өөрсдийн гэс...